Sunday, January 11, 2015

Блогоор дамжуулан гадаад хэлийг хэрхэн сурах вэ

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Даяарчлагдаж буй өнөөгийн нийгэмд хүүхэд бүр онлайнаа маш их мэдлэгийг хайж олж, танин мэдэж байна. Блогоор дамжуулан олон төрлийн мэдээлэл авах боломжтой. Ялангуяа хэл сурахыг эрмэлзэж байгаа суралцагчиддаа блогоор дамжуулан сургалт явуулах илүү тохиромжтой санагдсан юм.  Миний бодлоор ангид олуулаа хичээллэж боловсрол эзэмшэж байснаас онлайнаар өөрсдөө шинэ мэдлэгийг авах нь илүү үр дүнтэй гэж бодож байна. Би өмнө нь багшилж байгаагаагүй ч ирээдүйд сайн багш болно гэдэгт итгэлтэй байдаг. Миний бодлоор сурагчидтайгаа ангид хичээллэх цагаас гадна гэрийн даалгаварт блогоороо дамжуулан гадаад хэлний хичээлээ оруулж байвал илүү сонирхолтой санагдсан юм. Ядаж л суралцагчид маань бие даасан, зохион байгуулалттайгаар зорилго тэмүүлэлтэйгээр хийх хэрэгтэй болно гэсэн үг юм.  
 Онлайн сургалтын давуу тал:
1.      Сурах хурдаа өөрөө удирдаж болно
2.      С ургалт явуулахад зардал хямд
3.      Хичээлээ нэг удаа сайтар бэлдсэн байхад хэзээ ч хамаагүй хэдэн ч суралцагчид үзэх боломжтой
4.      Хэзээ ч хаанаас ч суралцах бүрэн боломжтой.
Суралцагчид нэгэнт онлайнаар дамжуулан гадаад хэл сурах гэж байгаа бол багшийн өгсөн даалгаварыг цаг тухайд нь хийж гүйцэтгэн, мэдлэгээ бататгаж байх нь чухал. Миний бодлоор багш нар өөрсдийн блогоор дамжуулан өөрийн ангийн оюутан, суралцагчидтайгаа хамтран хичээллэвэл үр дүнтэй санагдсан. Сургалтанд хамрагдаж байгаа хүмүүс хэр идэвхитэй байгаа эсэхийг хянах боломжтойн дээр улирлын болон зуны амралтаараа үргэлжлүүлсэн хичээлээ үзээх боломжтой юм.  Багш нарын хувьд бол хэлний сургалтандаа зааж буй материал, даалгавараар хязгаарлалгүй, сонирхолтой зүйлээр баяуулбал хэл сурах дарамт биш хобби болох боломжтой юм.
                     




Wednesday, January 7, 2015

Hello Everyone

I am glad to meet in master ICT course. I want to learn lot of new acknowledgement. So I hope very good friends. Thanks for Reading!!